НИТХ-ын дарга А.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сошиалд тавигдсан бичлэгт тайлбар хийжээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шадар сайдаар ахлуулсан Дэлхийн адууны өдрийг эх орондоо зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байгаа. Энэ бичлэг дээр гарч байгаа залуус ажлын хэсгийн видео танилцуулга зэргийг хийж буй залуус.

Тухайн өдөр ажлын хэсгийн хуралдаан дуусаад видео , график, монтаж хийдэг уран бүтээлчид үлдэж Дэлхийн адууны өдрийн танилцуулга хийсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд сууж ажиллах өрөө тасалгаагаар хангасан төдий. Өөрсдийнхөө компьютер төхөөрөмжтэй ирсэн. Гэмгүй уран бүтээлч залуусыг улс төрд хутгах хэрэггүй.
Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх… Айж ичих юм алга!" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.223
Өдөр алдаж шөнө
Хариулах