"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Б.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг өвлүүлдэг байх шийдвэр гарсан. Ногдол ашиг тараах эсэх асуудлыг компани өөрөө шийднэ. Ер нь дөрөвдүгээр сарын 30-ны дотор ногдол ашгаа хуваарилах зохицуулалттай. Өнөө маргаашдаа энэ асуудлаа шийдэх байх.
Нас барсан иргэний ар гэрийнхэн ярилцаад хэн нь өвлөж авах вэ гэдгээ тодорхойлвол нотариат дээр очиж бүртгүүлээд, үнэт цаасны дансандаа бүртгүүлээд хуримтлагдсан байгаа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм байна лээ.
Энэ процесс зургаадугаар сарын нэгнээс эхлэнэ. Бэлтгэл ажил хангах шаардлагатай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.246
Хэдэн он бэ он заахуу цахимаар бүртгүүлж болох у
Хариулах