НИТХ-ын дарга А.Баяр М.Халтарыг ажлаас нь чөлөөлжээ

Zuv.mn
2026/04/29

НИТХ-ын даргын суудлаас огцорсон А.Баяр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга бөгөөд  М.Халтарыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.  

М.Халтарын хувьд, А.Баярыг огцруулсан НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг зарлан хуралдуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд намынхнаасаа “Даргаасаа урваж огцруулах хурал зохион байгуулахад оролцлоо” гэсэн хэл аманд өртөөд байсан юм. 

Гэвч тэрбээр ээлжит бус хурал зарлах үедээ л үүссэн нөхцөл байдал, хуулийн тайлбарыг хэвлэлд хангалттай өгсөн байдаг. 

Харин А.Баярын хувьд НИТХ өөрийг нь огцруулснаас хойш хоёр дахь тушаалаа ийнхүү гаргаж байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.82
    2026/04/29

    Төлөөлөгчид олонх нь хуралдаад олонхын саналаар огцруулсан бол дарга эрх зүйн чадамжаа алдсан гэсэн үг. Ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй.

    Хариулах
  • 103.80.210.143
    2026/04/29

    ИТХ-ын дарга тушаал гаргахгүй ээ Захирамж гаргана, тэгээд ч ТЖАХ-ийг халах эрх бхгүй ээ Шүүхдэхэд шууд Баяр дарга бүх зардлыг төлөх болно

    Хариулах
  • 103.212.163.217
    2026/04/29

    Баяр даргын буруу.ТЗА ХААГЧ БОЛ ТАНЫ ХУВИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БИШ.

    Хариулах
    • 66.181.160.50
      2026/04/29

      огцорсон дарга яагаад ажлаа хийж байгаа юм бэ