Д.Батлут: Цэрэг нас барсан асуудлыг Хууль зүйн сайдаас тодруулсан нь дээр байх

Х.Есү
1 цаг 13 минутын өмнө

Энэ сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Харзтайн ам гэх газар цэргийн алба хаагч өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус асуудалтай холбогдуулан Батлан хамгаалхын сайд Л.Батлутаас тодрууллаа.

Тэрбээр, “Би та бүхэнтэй адил сошиалын л мэдээлэлтэнй байна. Энэ анги маань өөрөө хилийн цэрэг буюу Хууль зүй яамны харьяа ангийн асуудал. Тэгэхээр Хууль зүйн сайдаас асуусан нь дээр байх.

Хугацаат цэргийн алба хаагч нар үүргийн дагуу үндсэн үйл ажиллагаандаа орох ёстой. Энэ жилээс эхлэн өөрийн татагдаж очсон цэргүүд маань орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжил эзэмших сургалтад хамруулдаг болсон.

Дүрмийн бус харилцааг бүрэн дүүрэн байхгүй болгож чадаж байна гэдэгт би хариулж чадахгүй. Тэгэхийг л эрмэлзэж байгаа. Офицер ахлагч нартаа болон цэргийн алба хаагч нартаа тодорхой хэмжээний сургалтуудыг хийж байна. Амьдрал баян учир янз янзын зүйлс гарч ирнэ. Гэвч бид түүнийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Манай анги салбарууд дотооддоо камерын хяналтын системийг хэрэглэж хэвшсэн байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.