УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ 20 минутын хот гэсэн гурван төсөл багтаж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төслүүд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэж харж байна. Ялангуяа Сэлбэ дэд төв бол Э.Бат-Үүлийн үеэс яригдсан. Би зургийг нь батлуулж өгөөд явж байсан.
Би улс орныхоо ирээдүй, хөгжлийн бодоод ингэж хэлж байна. Ганцхан юм байгаа нь, төсвийг нь шалгах хэрэгтэй. УИХ аудит гэдг байгууллагатай. Том төслүүдийн төсвийг нь шалгах хэрэгтэй болохоос нураах асуудал ерөөсөө биш шүү. Хэдэн жилийн дараа түгжрэл дийлдэхээ болиод ирэхээр нураасан хүмүүсээ харааж эхэлнэ. Улс төрийн, бизнесийн тэмцлээ битгий төрийн бодлого руу оруулж ирээд бай” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна