Д.Энхтүвшин: УИХ-ын гишүүд явцуу, хувийн эрх ашигтаа баригдан танхимын хуулийг унагаалаа

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Энхтүвшин нарын санаачлан өргөн мэдүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул буцаах тогтоол батлав.

Үүнтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс тодрууллаа.

Тэрбээр, “УИХ-ын гишүүд явцуу, хувийн эрх ашигтаа баригдан танхимын хуулийг унагаалаа. Ямар ч өөрчлөлт бүх хүнийг “Happy” болгох боломжгүй.

Энэ хуулийн төсөл долоон жил явж байгаа. Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурийг нэгтгэх гэж өчнөөн явж байсан. Гэтэл өөр өөрсдийн эрх ашиг байгаа учраас явцуу эрх ашгуудийг нийлүүлэх боложмгүй байсан. АН-ын гишүүд хувийн хэвшлийг дэмжинэ гэж аман дээрээ ярьдаг боловч хийж байгаа зүйлийг нь харахад хувийн хэвшлийн байгууллагыг улс төрөөс хамааралгүй болгоё, бие даасан бүтэцтэй болгоё, төлөөлөх чадварыг нь сайжруулъя гэдэг төсөл орж ирэхэд хуулийн нарийн агуулгаа уншиж ойлгоогүй байна.

АН-ын гишүүдэд хэлэхэд зарчимдаа үнэнч байгаарай. Төрийг данхаалгая гэж бодож байгаа бол намын үзэл баримтлалаа ч өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна.

Хувийн хэвшлийн төлөөлөх чадварыг сайжруулъя, аймаг нийслэлийн танхимаас гадна эдийн засгийн салбаруудаар танхимуудыг бий болгоё гэж байгаа юм" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна