Эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "Эд эрхтэн шилжүүлэн суулгах андагч хуулийн төсөл маань өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээ хийлээ. Ирэх долоо хоногийн Улсын их хурлын чуулганаар орж, 64 гишүүн дэмжвэл хэрэгжиж эхэлнэ.
Монгол Улс 1996 оноос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Одоо эмнэлгүүдэд мэс заслын зургаан баг үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлийн хуулийн зохицуулалтыг 2018 онд батлагдсан Цусны донорын тухай хуульд тусгаж өгсөн ч цаг үеийн шаардлагад нийцэхгүй, тусдаа хуультай байхыг шаардаж байна. Олон кэйс нийгэмд гарсныг та бүхэн мэдэж байгаа.
Энэ хуулийн гол концепц нь амьд донороо хамгаалж, амьгүй донор олныг илрүүлэх агуулгатай. Бид И-Монголиа дотор цэс нээсэн. Энэ цэс рүү нэвтэрч ороод, "хэрэв би нас барвал би донор болно" гэж зөвшөөрөл өгөх юм бол ногоон үнэмлэх олгоод эхэлчихсэн байгаа. Өөрөө зөвшөөрөөгүй бол ар гэрийнх нь доод тал нь гурван хүн зөвшөөрвөл донор болох боломжтой.
Нэг хүн донор болсноор найман хүний амь насыг аврах боломжтой болдог. Хэрэв донор болбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг ар гэрт нь олгохоор хуульчиллаа.
Манай улс Истанбулын тунхаглалд нэгдсэн байгаа. Хүний эд эрхтэний наймаа гэж зүйл байдаг. Энэ хуулиар энэ хууль бус зүйлийг хааж өгсөн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ENE ULGERIIN BAATARIIG AMIDAAR DONOR BOLGO
Хариулах