А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ

Х.Есү
2026/05/01

НИТХ-ын дарга асан А.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ. 

Тэрбээр , "Миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна. Миний гэр бүл, хувийн амьдралыг бүх талаас нь харлуулж, хорвоогийн хамгийн муу хүн би болох бололтой.

Би бусдын л адил алдаа оноо, зөв буруугаас бүтсэн хүн. Миний сайн мууг ярилцаж шүүхэд хэзээ ч оройтохгүй. Харин “мега хулгай” зогсооход оройтно шүү. Эхнээсээ баримтаар илрээд эхэлсэн олон арван тэрбум, их наядын хулгайгаа булзайруулж, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэхийн тулд зохиомол дайсан гаргаж ирдэг танил технологоороо намайг онилж буудах юм байна.

Хүн ёсоор надруу ярьж, уучлал хүсч, Х.Нямбаатарын аргагүй дарамт, шахалтанд байгаа зарим төлөөлөгч нарыг би ойлгож байна. Та нөхөддөө гомдож, хорсох зүйл алга. Хулгайчгүй хотын төлөө тэмцлээ харин би зогсоохгүй" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    2026/05/04

    эргүү чинь өөрийгөө нөлөөтэй хүн гээд бодчихож чамаар яах вэ дээ жунгоо

    Хариулах
  • 66.181.161.142
    2026/05/04

    Чи муу хүн байна

    Хариулах
  • 202.55.188.119
    2026/05/02

    Хэн нэгний суганы үс,лайвчид монголд од болох юмаа,ард иргэд нь нөгөө хэдийгээ дахин шүтнэ сда манай улс яана даа

    Хариулах