УИХ дахь АН-ын Бүлгийн даргын суудалд хэн суух вэ

Х.Батсайхан
1 цаг 12 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хурлаараа даргаа сонгоно. Намын дарга, Бүлгийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан О.Цогтгэрэл даргын суудлаа өгнө гэдгээ зарласнаас хойш энэ местэнд сангаатай олон хүний нэр дуулдсан ч өчигдрийн байдлаар Х.Тэмүүжин, Д.Ганбат, Б.Түвшин, гэсэн гурван өрсөлдөгч тунаж үлдсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Түвшинг АПУ угшилтай П.Батчимэг тэргүүтэй 10 гаруй гишүүн дэмжиж саналаа өгөх магадлалтай. Энэ тоо үүнээс ч их байсан ч сүүлдээ багагүй гишүүн Х.Тэмүүжин рүү налсан бололтой. 

Х.Тэмүүжинг бүлгийн даргын ажлыг сайн хийх чадвартай ч бүлгээс дэмжлэг байхгүй гэж байсан ч эцэст нь Б.Түвшингийн дэмжлэгийг дабльдах хэмжээний санал авах магадлалтай болсон гэсэн мэдээлэл байна.

Парламентийн ардчиллыг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгаа нь энэ үзэл баримтлалд тууштай Х.Тэмүүжинг өргөх шалтгаан болж хуьирсан тул гишүүдийн байр суурь Х.Тэмүүжинг дэмжих болсон бололтой.

Тодруулбал, О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Бейсэн, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Мөнхтулга, Г.Хосбаяр, Д.Батбаяр нарын дэмжлэг түүнд очно гэсэн таамаг байна.  

УИХ дахь бүлгийн дарга гэдэг бол мэдээж нөлөө бүхий албан тушаал бөгөөд маргааш болох ҮБХ-ны хурал, тэнд яригдах ЕНБД-ын асуудалд нөлөөлөх нь ойлгомжтой. Ямартай ч Ардчилсан нам өдөр дараалан хоёр том сонгууль хийх гэж байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.203
    12 минутын өмнө

    Ганбат дээршдээ. Олон жил парламентэд суусан хэт туйлшрахгүй ноён нуруутай хүн. Тэмүүжин хэт онол ярьсан ард олны дунд нэр хүнд төдийлэн сайнгүй дээ

    Хариулах