Ц.Баатархүү: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын аль нь ч манай бүлгийг удирдаад явчхаж чадна

Zuv.mn
2 цаг 11 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болж байна. Өнөөдрийн хурлаар бүлгийн даргыг сонгох бөгөөд Ц.Баатархүү гишүүнээс энэ асуудлаар тодрууллаа.

Тэрбээр “Ахмад үеийнхээ алтан холбоосыг аваад явчих, Ардчилсан намынхаа үзэл баримтлал дээр хатуу зогсож чадах, тэр дундаа сөрөг хүчний ажлаа зоригтой хийх хүмүүс бүлгийн дарга болох ёстой.

Ер нь бол бүлэг илүү өндөр түвшинд шийдэл гаргаж ажилладаг байх ёстой. Оюутолгойн асуудал, авлигын асуудал, байгаль орчны асуудал гэх мэт асуудлууд дээр байр сууриа илэрхихйлэх ёстой. Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын аль нь ч манай бүлгийг удирдаад явчхаж чадна” гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна