УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын сонгуултай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнболдоос тодрууллаа.
Тэрбээр “Нэгдүгээрт, Парламентын засаглалын төлөө итгэл үнэмшилтэй ажиллах хүн зайлшгүй шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдлыг дагаж намирч оппортунист шийдвэр гаргадаггүй, хатуу зарчим, итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг хүн байх. Гуравдугаарт, бүлгийн бусад 41 гишүүнтэйгаа холбоотой ажилладаг, шинээр хуулийн төсөл санаачлах, улс орны хувь заяатай холбоотой том шийдвэрүүдийг гаргахад бүлгээ манлайлах чадвартай хүн блгийн дарга болох ёстой. Хэн нэг бүлэг фракцын эрх ашгийг хатуу хамгаалалдаг хүн байх ёсгүй. 41 гишүүнээ аялдан дагалдагч байх ч ёсгүй.
Улстөрчид аймхай. Зориудаар явуулж байгаа пропагандад автаж, олныхоо талд байхгүй бол болохгүй юм байна гэж боддог. Гэтэл ард түмэнд хайртай гэж хашгирч айгаа, эсвэл чанга загнаж байгаа нь үнэндээ тийм гэсэн үг биш. Гэтэл эсрэгээр нь, чимээгүй боловч санал өгөх эрхээрээ парламентын буюу ард түмнийхээ талд байгаагаа илэрхийлдэг нэг хэсэг ч байна” гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна