Ардчилсан намын бүлгийн дарга болон ЕНБД-ын асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Энэ намыг шинэчилж өөрчлөх гэсэн шинэ үеийн дуу хоолой, ард түмний дуу хоолойд нийцүүлэх гэсэн үзэл бодол бүхий нэг хэсэг байна. Хуучин руу нь татах гэсэн, хуучныгаа санагалзсан, бахь байдгаар нь байлгах гэсэн, эрх баригч хэн нэгний нөлөөнд байлгах гэсэн бас нэг бүлэг байна. Энэ тэмцэл манай нам ил учраас ил л явагдаж байна.
Өнөөдөр улс төрийн албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэл гэхээс илүү Ардчилсан нам гэдэг бол Монгол Улсын улс төрийн хүчний нэг. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох энэ том намд хэн нөлөөтэй байх юм бэ гэдэг шинэ хууччуулын тулаан болж байна.
Манай намын хууччуул одоо болно оо. Хариуцлагаа хүлээмээр байна шүү дээ. Манай ах нарын байгуулсан гавьяа улс оронд хийсэн үйлс зөндөө бий. Гэхдээ одоо залуучууддаа нэг боломж олгочих л доо. Энэ намын чинь гал тогоог аваад явъя, шинэчлэе гээд өрнүүн хүсэл эрсэлзэлтэй маш олон залуучууд байна.
Энэ асуудал Бүлгийн даргад ч, ЕНБД-д ч хамаатай" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна