Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд Эдийн засгийн байнгын хороо Нийтийн өмчийн хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцож байгаа нь өнөөдрийн хэлэлцүүлгийн нэг онцлог болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсмгийн ахлагч О.Номинчимэг тэдэнд хандаж үг хэллээ.
Тэрбээр “Орон нутгийн удирдлагууд өнөөдөр энд цугласанд баяртай Орон нутаг төрөөс өмч шилжүүлж авчихаад дараа нь "Зардлыг нь дийлэхгүй юм байна, буцаагаад ав" гэдэг. Ямар өмчөө авч явж чадах вэ, ямрыг нь боломжгүй вэ гэдгээ одоо хэлээрэй. Та бүхний санал үнэтэй байх болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна