Ардчилсан намын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар намын ЕНБД болон таван дэд даргыг сонгох юм. Энэ талаар ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Намын дарга одоо ЕНБД-д одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа С.Баярцогтын нэрийг оруулж ирэх байх гэж бодож байгаа. Ардчилан нам хагаралтай хэцүү байх үед "Энэ байдал Монголын ардчилалд халтай байна. Эвлүүлж өгөөч ээ" гэж очиж байсан хүмүүсийн нэг нь би. Тийм учраас, хагарал бутралтай намыг эвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн цаашид аваад явах чадвар, туршлагатай гэж бодож, дэмжиж байна. Гэхдээ ЕНБД-ын нэрийг ҮБХ-нд ямар нэг фракц биш, зөвхөн намын дарга оруулж ирнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.132
АН ын удирдлагад Баярцогтыг дэмжинэ гэж байгаа нь АН сүйрлийн замдаа орсонг илэрхийлж байна. ОЮУ толгойн гэрээгээр авлига босгосон луйварчин АН ыг удирдах нь. Ардууд одоо АН ыг хэзээ ч дэмжихгүй.
Хариулах