ТАНИЛЦ: Ирэх даваа гаргаас халуус ус таслах байршлууд

Zuv.mn
52 минутын өмнө

Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас есдүгээр сарын 15-ныг хүртэл зогсоно. Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв. Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх бөгөөд эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.

БӨҮР

Говь-2 ХК орчим

Вива сити

Шинэ яармаг хорооллууд

ХУД-ийн нэгдсэн эмнэлэг

Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид

Ирээдүй хороолол

БҮК орчмын хэрэглэгчид

Төв цэнгэлдэх Хүннү хороолол

Рапид хороолол,

120 мянгат

Туулын хөвөө

Зайсан орчмын орон сууцны хороолол

Арьс ширний үйлдвэрийн район 19-р хороолол орчмын хэрэглэгчид.

Иргэд 70047005 дугаарын утсанд хандаж санал, хүсэлтээ хэлэх боломжтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна