Монгол цэргийн нэгдсэн холбоо хандивын арга хэмжээг зохион байгууллаа

Х.Есү
53 минутын өмнө

Монгол цэргийн нэгдсэн холбоо нийгмийн хариуцлага, хүмүүнлэгийн ажлын хүрээнд өөрийн байранд “Хандивын булан” байгуулан ажиллуулж, хувцас, хүүхдийн тоглоом, ном болон бусад эд зүйлсийг хүлээн авч, тусламж хэрэгцээтэй иргэд, байгууллагад хүргэх сайн үйлсийн аяныг тасралтгүй үргэлжлүүлж байна.

Тус булан нь иргэд, байгууллагуудын хандивласан эд зүйлсийг хүлээн авах, хадгалах, шаардлагатай газарт нь хүргэхийн зэрэгцээ ном, эд зүйлсээ харилцан солилцох, хуваалцах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Энэхүү ажлын хүрээнд иргэд, байгууллагуудаас хандив хүлээн авах ээлжит арга хэмжээг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд зохион байгууллаа.

May be an image of text

Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахмадын зөвлөл, Шүүх шинжилгээний ерөнхий газар болон тус газрын харьяа 21 аймаг дахь 34 нэгж, Ахмадын хороо, Цагдаа, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчин, Тагнуул, Онцгой байдлын байгууллагуудын ахмадууд, Бага дарга нарын холбооны гишүүд, МЦНХ-ны Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг дэх салбар холбоодын төлөөлөл, Батс-Өргөө ХХК, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмадууд, Эмэгтэйчүүдийн клубын гишүүд өргөнөөр оролцож, хандив өргөлөө.

May be an image of one or more people and text

Энэ удаагийн арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан 85 настай азай буурал Ө.Баярмөнх байгууллагадаа 42 жил ажилласнаа бэлгэдэн 42 хос хүүхдийн гутал, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга Ч.Буянтогтох сурагчийн 15 ширхэг хүүхдийн цүнх, хичээлийн хэрэгслийн хамт иж бүрнээр тус тус хандивлаж оролцогчдын талархлыг хүлээлээ.

Хандивын арга хэмжээнд нийт 15 байгууллагын 60 гаруй ажилтан, алба хаагч, ахмадууд оролцож, 2,500 гаруй ном, 120 орчим хүүхдийн тоглоом, 270 гаруй хүүхдийн хувцас, 50 хос хүүхдийн гутал болон бусад эд зүйлсийг хандивлалаа.

May be an image of text

Хот, хөдөө орон нутгийн олон байгууллага, хамт олон, ахмадууд, иргэдийн төлөөлөл сайн үйлсийн энэхүү аянд идэвхтэй нэгдсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байлаа.

Хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив өргөсөн нийт байгууллага, хамт олон, ахмадууд, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

May be an image of hospital and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна