"Эхлэл" брэндийн үүсгэн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа 103 төвд 20 сая төгрөг хандивлажээ

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

"Эхлэл" брэндийн үүсгэн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд 20 сая төгрөг хандивлажээ.

Тэрбээр "Одоогоос 20 жилийн өмнө аав маань нойр булчирхайн цочролоор бурханы оронд заларч түргэн тусламжийн алтан гартай эмч нар амийг нь аврах гэж бүх чадлаараа гүйж сандарч хамаг бүхнээ хийж байсан ч өвчин гэж айхтар зүйлийн өмнө хүчин мөхөсдсөн.

Түүний дараахан хайрт ээж маань хорт хавдар хэмээх айхтар зүйлээр бурханы оронд явж байхад чадлынхаа хэрээр эмч эмнэлгийн алтан гар, ариун сэтгэлт хамт олонд туслах юмсан гэж бодож явсаар, ажил ажил гэсээр чадалгүй явжээ. 

Би нэг их баян тарган хүн биш ч миний энэ хандив эмч эмнэлгийн ариун цагаан халаадтай албан хаагчидийн асуудлуудыг бүрэн шийдэхгүй ч далайд дусал нэмэр, өгье гэвэл ганцаасаа гэсэн өвгөдийн ариун сургаалыг даган чадлаараа хандив өргөж байна аа. 

Энэ өчүүхэн хандив бол зөвхөн миний биш манай байгууллагын 400 гаруй ажилчидийн өмнөөс өгч буй сэтгэлийн бэлэг юм шүү.

Нэг ч гэсэн эмч, эмнэлгийн ажилтанд жижиг ч хамаагүй хэрэгтэй зүйл нь хангагдаж нэг ч гэсэн Монгол хүний амь нас эрүүл мэнд хамгаалагдахын төлөө" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.103
    49 минутын өмнө

    Мундаг залуу бна. 400 гаруй ажилчид аа бас дурдаж бна шүү.

    Хариулах