Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хүрэн ханын нуруунд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байгааг эсэргүүцэн нутгийн иргэд мэдээлэл хийлээ.
Иргэн: Уул уурхайн гурван компани нутаг усыг минь ухах гэж байна. Гэтэл Засгийн газар, Их хурал маань биднийг тусалж дэмжихийн оронд өөрсдөөсөө зайлуулаад АҮЭБ-ийн яам руу чихчихсэн байна. Бид Ерөнхий сайд Н.Учралтай уулзахыг хүсэж байна.
Энэ уурхайнууд 400-500 тэрбум төгрөг нэхэж байгаа. Малчид бид энэ мөнгийг хаанаас гаргаж өгөх юм. Хүрэн ханын хэц гэх сайхан үзэсгэлэнт газрыг минь ухах гэж байхад бидний санал хүсэлтийг хүлээж авахгүй байна. Бид дараа дараагийнхаа тэмцлийг улам эрч хүчтэйгээр хийх болно. Чадамжгүй төрийн шийдвэрээр бүхэл бүтэн Өмнөговь аймаг хохирч байна.
Гурвантэс сумын иргэн: Малчид бидэнд нутгийг минь үлдээгээч. Гурвантэс сум тэр чигээрээ уул уурхай болчихлоо. Бид өнөөдөр хаана амьдрах юм бэ? Бүрэн бүтэн нутагтайгаа үлдмээр байна. Өнөөдөр Монголд хэдэн толгой мянган мал байгаад яах юм бэ. Нутаг усгүй болчихвол бид малаар яах юм.
Бид үр хойчдоо алга дарам газраа үлдээмээр байна. Энэ сайхан үзэсгэлэнтэй газартаа гадаадын жуулчдыг авчирмаар байна. Уул уурхайгаас ашиг олохгүй гэдгийг өнөөдөр мэдэрсэн байна. Тиймээс төр засаг шийдвэрээ эргэн нэг хараач ээ. Дахиж уул уурхай нээлгэхгүй. Үнэхээр их гомдож байна. Төр засаг энэ Гурвантэс сумаас савраа тат.
Т.Жамцдорж: Нэг багийн нутагт долоон лиценз олгоод уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Нэг баг хэдий хэмжээний газар нутагтай билээ. Бид хаана нь малаа маллах юм бэ. Төр ийм харгис байж болохгүй. Төрсөн нь үнэн үхэх нь үнэн. Энэ уурхайтай үхэн үхтлээ тэмцэнэ.
Хүрэн ханын хэц гэдэг газар чинь хүний зурсан зураг шиг маш гоё тогтоцтой, ховор нандин үзэсгэлэнтэй газар. Ийм газар манай Монголд байхгүй шүү. Үүнийг мэдсээр байж ар өвөргүй баахан лиценз олгочихсон байх юм. Нэмж уул уурхай байгууллаа гээд Монгол хөгжих үү. Хөгждөг байсан бол энэ олон уурхайтай, цөөхөн хүн амтай Монгол улс дэндүү хөгжих болсон шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.63
Монгол хөгжих үү
Хариулах