Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр дахь сардаа хоригдож буй сэтгүүлч Л.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа талаар Нэгүүн.мн сайт мэдээллээ.
Хуулийн байгууллага түүнийг өнгөрсөн гуравдугаар сард иргэний гомдлоор баривчлан 30 хоногоор цагдан хорьж, хугацаа дуусахад дахин сунгасан бөгөөд хэргийн шийдвэрлэл нь удаашралтай байгаа юм.
Л.Баяржаргалыг баривчлах үед ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга хурандаа Г.Пүрэвдэлгэр “Нэгүүн.мн сайт иргэн Д-гээс 50 сая төгрөг авснаас гадна иргэн Ж-гийн "эд хөрөнгийг авахаар заналхийлж" 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд сэтгүүлч энэ мэдээллийг үгүйсгэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна