Б.Энхбаяр: Махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

Zuv.mn
2026/05/18

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нөөцийн мах бэлгэсэн есөн компани явуулсан шалгалтын ажиллагааны дүнг урьдчилсан байдлаар танилцууллаа.


Тэрбээр "Нөөцийн махны цэг 600 биш 375 байсан. Тэдгээрийн 250-д нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниудаас нөөцөлсөн махаа яагаад худалдаалахгүй байгаа юм бэ гэхэд Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай гэх чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ бүгдээс харахад махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.247
    2026/05/19

    Эргүү юм яридаг сайд вэ хавар бүр шинэ мах ховордож үнэ өсдөг зохиомол энэ тэр гэж элийрэхээ болио

    Хариулах
  • 66.181.184.250
    2026/05/19

    СОЛИОТОЙ сайдтан. Засагт тэрбумаар луйвар хийдэг гадаад хэргийн сайд байна. Өөрөө эдийн засаг хариуцаж байсан, үнийг тавиад туучихсан ерөнхий сайд байна.

    Хариулах
  • 103.57.93.231
    2026/05/19

    Энх амгалангийн гараар могой барьсан мөн эхэлсэн дотоод тэмцэл нь махаар дуусах шив дээ

    Хариулах
  • 202.21.107.69
    2026/05/18

    Nyambaatariig unagah zohion baiguulalttai ajil gedgee helchihlee shuu dee

    Хариулах
  • 122.201.31.67
    2026/05/18

    Энхбаяр аа хүн гүтгэх хориотой шүү

    Хариулах