Гэрэлт: Бид хамтарсан сурвалжилга, хэвлэл мэдээллийн форумыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно

Х.Есү
46 минутын өмнө

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлага тавдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд боллоо. 

Бид Эрээн, Жининь, Бээжин хотуудаар явж Чөлөөт худалдааны туршилтын бүстэй танилцаж, Улаанцавын төмөр замын логистикийн төв үйлдвэрлэлийн бүсээр зочилж, Жүнжинь дата баазтайтай танилцаж, Шаоми автомашины үйлдвэр болон роботын компаниар зочилсон юм.

Үүний хүрээнд бид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаал сурталчилгааны газрын дэд дарга Гэрэлтээс хамтарсан сурвалжлагын үр дүнгийн талаар тодрууллаа.

Тэрбээр, “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгыг олон жил уламжлал болгон зохион байгуулж байгаа.

Энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны брэнд болж хөгжсөн. Мөн хоёр орны ард түмний сэтгэлийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй эерэг нөлөө үзүүлсэн. Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтарсан сурвалжилга, хэвлэл мэдээллийн форум зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Монголын нэн олон сэтгүүлчид маань Хятад улсад илүүхэн айлчилж, Хятадын орчин хөгжлийн тухай таниулж сурталчилж, Хятад, Монголын сайн сайхан үлгэр жишээг хамтдаа бичиглье” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна