Баянгол дүүргийн 32, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Соломолл /И-март/ худалдааны төвийн эсрэг талаас эхлэн ОСНААУГ-ын ДДТ №95 хүртэл шинээр баригдах дулааны шугамын ажлын хүрээнд БГД-ийн 32 дугаар хороо Дүүхээ дэлгүүрийн урдаас "Хороолол" барилгын материалын дэлгүүрийн урд тал хүртэлх авто замыг хааж 2026 оны 05 дугаар 20-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 21-ны 06:00 цаг хүртэл шугам угсралтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.
Мөн Баянгол дүүргийн 32, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Соломолл /И-март/ худалдааны төвийн эсрэг талаас эхлэн ОСНААУГ-ын ДДТ №95 хүртэл шинээр баригдах дулааны шугамын ажлын хүрээнд БГД-ийн 32 дугаар хорооны "Хороолол" барилгын материалын дэлгүүрийн урд талаас 11-р байрны автобусны буудал хүртэлх явган зам, авто зогсоолын хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл шугам угсралтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна