Б.Даваадалай: “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн харьяанд байгаа үр ашиггүй ажилладаг, давхардсан 10 компанийг татан буулгана

С.Гандэлгэр
50 минутын өмнө

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийн Үндсэн хуульд заасан чиг үүргээрүүгээ бүрэн төвлөрч хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт татах чиглэл рүү өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарлаа. Улмаар “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн харъяанд байгаа үр ашиггүй ажилладаг, давхардсан, ач холбогдолтой биш арван компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Ялангуяа зээлээр санхүүждэг, төслийн шинжтэй компаниудыг татан буулгаж байгаа. Дарга нарын тоог бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн. Ингэснээр 260 орон тоог оновчтой болгох үр дүн гаргана гэж үзэж байна. Мөн түрээсийн зардлыг 30 хувь, захиргааны зардлыг 10 хувь бууруулах шийдвэр гэсэн үг. Нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарч байгаа. Зургаадугаар сарын 15-ны дотор энэ арван компанийг татан буулгах асуудал яригдана. Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгуудад түрээс төлдөг байдлыг зогсооно. Мөн ирэх сарын 15-нд “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн нэрийг өөрчилж, “Чингис хаан баялгийн сан” корпорац болгоно" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.47
    56 минутын өмнө

    Bas l neg Chingis haan uu?

    Хариулах