ОХУ-ын төв хэсгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дайралтад өртсөний улмаас тус улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний экспортын хоригоо өргөжүүлэхээр болжээ. ОХУ өнгөрсөн гуравдугаар сараас шатахууны экспортоо зогсоосон бол энэ удаад дизелийн түлш, керосиныг мөн нэмж хориглохоор зэхэж байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак уржигдар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзалт хийж, салбарын нөхцөл байдлыг хэлэлцсэн бөгөөд энэ үедээ үйлдвэрлэгчдэд хандаж, экспортоо багасгахыг зөвлөсөн байна.
Эх сурвалжид бичсэнээр, дтизелийн түлш, керосины экспортыг хориглох шийдвэр бэлтгэл шатандаа явж байгаа бөгөөд хэзээ албажиж гарах хугацаа нь одоогоор тодорхойгүй аж.
Дайралтын улмаас дээр дурдсан бүс нутгийн бараг бүх үйлдвэрүүд хохирол амссан бөгөөд нийт хүчин чадлынхаа 25 хувийг алджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна