“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулагчидтай уулзжээ

Т.Отгонсувд
47 минутын өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын компани, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад T. Rowe Price, Morgan Stanley Investment Management, Capital Group, Franklin Templeton, Citibank зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

 Уулзалтаар “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагааны холдинг бүтцээ үндэсний стратегийн хөрөнгийн мэргэжлийн удирдлагын тогтолцоотой уялдуулж хөгжүүлж байгааг онцоллоо. Хөрөнгө оруулагчид баялгийн сангийн засаглал, IPO болон хөрөнгийн зах зээлийн боломж, төслүүдийн санхүүжилтийн бүтэц, critical minerals бодлого, хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой байдлын талаар асууж тодруулсан байна .

Энэ уулзалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай стратегийн түншлэл хөгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох, шинэ хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагааны чухал алхам боллоо.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна