МУГЖ Л.Ган-Эрдэнэ: Мөнгө, алдар нэр биш мөрөөдлөө биелүүлье гэж эхэлсэн учраас хамтлагаараа энд зогсож байна

Zuv.mn
3 цаг 47 минутын өмнө

Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээ гардан авлаа.


Тэрбээр “Бүгд адилхан хөдөлмөрлөж, бэлтгэл хийсэн. Бүгд миний туулсан зовлон, жаргал бүгд гурван найзтайгаа адилхан. Энэ гавъяа шагнал ч гэсэн удахгүй манай хоёр найзын энгэр дээр очно гэдэгт итгэлтэй байна.

Анхнаасаа бид дөрөв мөнгө, алдар нэр олох зорилгоор байгуулагдаагүй. Анхнаасаа хөгжмийн багш нар “Сайн хөгжимчин болоорой” л гэдэг. Түүнээс нэр алдартай болоорой гэж захидаггүй. Сайн хөгжимчин болохын тулд өдөр бүр зогсолтгүй бэлтгэл хийх ёстой гэдэг шиг бид дөрөв тэр л зарчмаар “Гоё дуу гаргая, мөрөөдлөө биелүүлье” гэж бодсоны үндсэн дээр одоо энд хамтлагаараа зогсож байгаа гэж бодож байна.

Тийм учраас урлагт дуртай, урлагаар эхэлье гэж бодож байгаа хүмүүс хэлбэр дүрс, гоё гялгар зүйлд дурлахаас илүүтэйгээр хүний сэтгэл зүрх, хайр халамжийн төлөө явбал цаанаасаа өгдөг гэдгийг харж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна