Монгол Улс, Тайландын хаант улсын иргэд харилцан визгүй зорчих хугацаа 60 хонг байсан бол энэ сарын 15-наас 30 хоног болон багасжээ.
Тус улсын Дотоод хэргийн яам аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр олон нийтэд танилцуулсан байна.
Шинэ жагсаалтад бичигдсэн 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй гэсэн бөгөөд манайх уг жагсаалтад багтаагүй ч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх юм байна.
Шийдвэр 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна