Ч.Лодойсамбуу: Хар тамхийг өөгшүүлж байгаа хуулийнхантай хатуу тэмцээрэй гэж Г.Тэмүүлэнд захья

Zuv.mn
42 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор шийдсэн. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шинээр томилогдох сайдад захиас захьлаа. Тэрбээр

Хар тамхины наймаа манай хуулийн салбараар дамждаг гэж өмнөх сайд С.Амарсайхан яриад байна лээ. ШШГЕГ, цагдаатай холбоотой авлигын олон хэргийг дэлгэсэн шүү. Хамгийн нэгдүгээрт, Монгол Улсад хууль засагладаг, нийгмийн байгууллын хувьд эмх цэгцтэй, дэгтэй амар амгалан амьдрахын тулд хууль засаглах ёстой. Энэ рүү гол анхаарлаа хандуулаарай. Хэн нэгний дохиур бүү байгаарай. 

2023 онд шиг санагдаж байна, сошиал хуудастаа “Хар тамхины асуудал бол цагдаагийн тусламжгүйгээр байх боломжгүй гэж би боддог” гэхэд цагдаа “Худал мэдэээлэл” гээд миний бодлын үнэн худлыг нотлоод ярьсан. Гэтэл өнөөдөр Хууль зүйн сайд нь энэ бол бодол биш баримттай гээд ярьлаа шүү. Тэгэхээр Г.Тэмүүлэн сайдад онцгой цаг үе, үүрэг байгаа. Хар тамхитай хатуу тэмц. Тэмцэж байна гээд хэдэн дуучин, жүжигчин барьж хориод жүжиглээд байв. Хар тамхитай тэмцэнэ гэдэг түүнийг өөгшүүлж байгаа хуулийнхантай тэмц гэсэн үг гэдгийг өмнөх сайд тань хэллээ шүү. Хуулийн байгууллагууд руугаа чиглэсэн зоригтой, цогтой ажиллаарай гэж хэлье" гэлээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна