Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн гартаа эрх барьсан зураг цахим сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тэрбээр уг зургийнхаа талаар тайлбар өглөө.
Тэрбээр, “Бүтэн сайнд шинэ он гарлаа яахав бусдын л адил ном уншуулаад бурхан болоочиддоо буян хийгээд (49хоног нь тохиосон) эрхи хармаалчихсан байсан юм.
Маргааш нь тэр чигтээ тэр өмдөө өмсөөд Хөшгийн хөндий явсан юмаа. Гартаа эрхи барьсан хүн анх удаа харсан юмуу? Эсвэл надаас зүгээр л өө хайсан улс уу? Пүү, пай гээд сүйд болж байнаа хэсэг хүн. Монгол хүн эрхи бариад явж байх энгийн үзэгдэл хүний л амьдрал шүү дээ” гэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна