“Атгасан гар шиг, таван сум шиг явъя аа гэж тохирчихоод уулзалт болгон дээр гарч ирж биднийг хусдаг, Ардчилсан намыг харлуулдаг ийм хүнтэй би эвтэй найртай явж чадахгүй. Хэн нэгэн популистаар Ардчилсан намыг тоглуулахгүй шүү” гэх үгийг АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ Ж.Батзанданд хаяглан орон нутагт болсон нэгэн уулзалтын үеэр хэлжээ.
Эндээс харахад багцалсан таван сум мэт эв найртай, нэг хүн шиг санаа зорилготойгоор намын даргын төлөө шудрагаар өрсөлдөнө хэмээн ам тангараг өргөж сурталчилгаагаа эхлүүлсэн АН-ын таван нэр дэвшигч аян замын уртад хоорондоо ам мурийж, толхилцож эхэлсэн нь тодорхой боллоо.
Ж.Батзандангийн тухайд өнгөрсөн парламентийн үед С.Эрдэнэ, З.Энхболд нарын толгойлдог Шонхор фракцийн идэвхтэй гишүүдийн нэг байж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гол үүргийг гүйцэтгэж байв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна