​Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Б.Обама нарыг иргэд нь ингэж үнэлэв

2017/01/11
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчид утааны эсрэг  дуу хоолойгоо хангалтгүй хүргэж байна хэмээн зэмлээд, “Дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Гэр дулаалах мөнгийг Хас банкнаас иргэдэд гаргуулах ажлыг дэмжсэн. Та нар мартсан байх л даа.

Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай. Утаан дээр улстөржилт хийхээ больё. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан. Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай” хэмээн ярьсан нь сошиал медиад шүүмжлэл дагуулж байна.

Мөн энэ өдөр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандаж илтгэл тавьсан бөгөөд түүний илтгэлийг дэлхийн томоохон хэвлэлүүд болон фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулав.

Харин ялгаатай нь манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийг фэйсбүүк LIVE-аар хүлээн авч үзсэн манай иргэд уурлаж бухимдаж буй сэтгэдэл хөдлөлөө үзүүлж, сэтгэгдэл хэсэгт шүүмжлэл бичсэн бол Б.Обамагийн илтгэлийн хүлээн авч үзсэн америкийн иргэд баярлаж, талархаж буйгаа бичиж, олон мянган “зүрх” илгээжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна