Х.Нямбаатарыг “Хангалттай мах нөөцөлсөнгүй” гэж огцруулсан Засгийн газар өөрөө мах нөөцлөх боломжийг нь хааж байжээ

Х.Батсайхан
2026/05/18

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр “Ард түмний амьдрал хүнд хэцүү байхад Нийлэлд махны үнэ өндөр, нөөцийн мах хүрэлцээгүй байна” гэсэн шалтгаанаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

 Тэрбээр нийслэлд худалдан борлуулахаар нөөцөлсөн махнаас нэг худалдан авагчид их хэмжээгээр худалдсан, нөөцөд байх ёстой 2500 тонн мах алга болсон гэх фактууд дурдаж, энэ нь иргэдийг махны хомсдолд оруулж, үнээр туйлдуулан төр засгийн эсрэг турхирах гэсэн Х.Нямбаатарын оролдлого” гэх нь холгүй  ноцтой мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагад дээр хэлсэн фактуудаа шалгах үүрэг өгсөн.

Тэгвэл Нийслэлчүүдийн идэх махны төлөө тэгтлээ санаа зовдог Засгийн газар өөрөө ахиу мах нөөцлөх боломжийг хааж байсан буюу үнийн өсөлтийг ард түмний нуруун дээр үүүрүүлж байсан баримтууд эхнээсээ ил болж байна.

Тодруулбал, Нийслэлд махны үнэ хэт өндөр байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга санаачилга гаргаж, “2026 оны хаврын улиралд Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл санаачлан Засгийн газарт хүргүүлсэн ч тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга байсан С.Бямбацогт холбогдох яамдаас санал авсны дүнд татгалжээ.

Нийслэлчүүдийн хүнсэнд хямд үнээр мах бэлтгэх тухай уг тогтоолын төсөл тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарын гарт очсон ч бүгд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 буюу “Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож  хөрөнгийг зөвхөн урьдчилан таамаглах боломжгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан хэмээн татгалзсан байна.

Ж.Энхбаяр л албан бичигтээ “… Шатахууны хомсдол, зудын нөхцөл байдлын улмаас тээвэрлэлт саарч, мах бэлтгэн нийлүүлэх зардлын зөрүү бодитой гарсан эсэх энэ нь урьдчилан тооцоолох боломжтой, хойшлуулшгүй арга хэмжээ мөн эсэхийг нягтлах нь зүйтэй” гэж дурджээ. Шатахуун түлш Засгийн газрын өөрийнх нь хариуцах асуудал, зудын нөхцөл байдал таавардах боломжгүй асуудал тул Засгийн газар хэрвээ хүссэн бол Нөөц сангаасаа хөрөнгө гаргах боломж байсан ч байж мэднэ гэдэг үүднээс энэ талаар дурдлаа. 

Ингээд мөнгө өгөөгүй юм байна.

Дашрамд, Нийслэлд нөөцийн мах бэлдэхэд 2025 онд Нийслэлийн төсвөөс 3.9 тэрум төгрөг, Засгийн газрын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөг гаргаж байсан бол 2026 онд Засгийн газрын нөөц сангаас нэг ч төгрөг гаргаагүй аж.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргыг махны асуудлаар огцруулахдаа хэлсэн гэдэг шалтгаан болох “Хангалтгүй мах бэлдсэн” гэдэг нь Нийслэлтэй биш, Засгийн газартай холбоотой байсныг баталж байгаа юм.  




Эндээс хоёр, гурвын зэрэг асуулт гарч байна. Нэгд, Засгийн газар нийслэлчүүдэд хямд мах идүүлэх гээд тийм их санаа зовоод байгаа бол яагаад Нийслэлийн Засаг дарга цаг тухайд нь асуудлыг оруулж ирчихээд байхад мөнгөө харамласан бэ.

Хоёрт, Ерөнхий сайд Н.Учрал Хүчит Шонхор замын махны наймаачинд “Х.Нямбаатараас болж өссөн” махны үнийг буулгаж, нийслэлчүүддээ хямд мах идүүлэхийн тулд Засгийн газар махны үнэ барихад оролцоно” гэж хэлэхдээ “Үүргээ биелүүлж… Өөр арга байхгүй” гэдэг үг хэрэглэсэн. Энэ үгээ биелүүлэхдээ зарцуулах мөнгийг одоо хаанаас гаргах вэ. Төсвийн тодотгол хүлээвэл зургадууг сар бараг л гарна, тэр үед махны үнэ тэртэй тэргүй буучихна. Засгийн газрын нөөц сангаас гэхээр өмнө нь Х.Нямбаатарт "Боломжгүй" гээд татгалзчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөөц сангаас өмнгө гаргачихвал Х.Нямбаатарыг огцруулсан нь махтай биш, улс төрийн зорилготой байсныг харуулах нэг нотолгоо болох юм. 


Гуравдугаарт, Х.Нямбаатарыг мах бага бэлдэж, махны хомсдол үүсгэн иргэдийг төр засгийн эсрэг турхирсан шахуу юм ярьсан. Энд байгаа баримтаас харахад Засгийн газар өөрөө, өөртөө л дэгээ тавьчихаад /Нийслээс өмнө харамласнаараа/, одоо засахчаа аядахдаа Х.Нямбаатарыг хилсдүүлчихэж байгаа юм биш үү гэж. Энэ бас л Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх шийдвэр улс төрийн зорилготойг л харуулна. 

Дашрамд, өнөөдрөөс Нийслэлд нөөцийн махны худалдаа бүрэн зогссон гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу нөөцийн махны худалдааг өнөөдрөөс зогсоожээ. Өнгөрсөн шөнө буюу 2026 оны 5-р сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Н.Учралын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭЦА-аас хойшлуулшгүй арга хэмжээ авч, нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн есөн ААН-ийн агуулахыг лацдаж, шалгаж эхэлсэн байна. Ингэснээр өнөөдрөөс нөөцийн махны худалдаа бүрэн зогссон байна. Тодруулбал, Н.Учрал гараа сунгахаас нааш Нийслэлчүүд өндөр үнэтэй махыг ямар ч сонголтгүйгээр идэхээс аргагүй байдалд оржээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.230.45
    2026/05/18

    ядаж spellcheck.mn ээр шалгадаг байгаасаа даа

    Хариулах
  • 202.131.230.45
    2026/05/18

    Үг үсгийн алдаа гэж их байнаа энд...

    Хариулах
  • 192.82.64.153
    2026/05/18

    ерөнхий сайд хийж чадахгүй учиралыг зайлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.118.206
    2026/05/18

    Ерөнхий сайд хүнмй ямар ч зангараггүй хэдэн хэрүүлч авгай нарын яриагаар үйл ажиллагаагаа явуулдаг Учралыг ийм маанаг гэж бодсонгүй

    Хариулах
  • 202.55.188.91
    2026/05/18

    Боржурын мөнгөөрөө мах нөөцөлж болоогүй юм байхдаа

    Хариулах
  • 103.57.94.153
    2026/05/18

    Учраа олдоггүй учрал удахгүй. Хотыг сайн удирдаж байсан Нямбаатарт буруу байхгүй. Хүрэлсүхийнхээ шаардлагаар Нямбаатарыг огцруулжээ. Учрал аавдаа байж болох бүх цол, одонг Хүрэлсүхээс авч өгсөн хариугаа барьж байна. Адаглаад луйварт холбогдсон сайд батцэцгээ огцруулмаарсан.

    Хариулах
  • 66.181.190.33
    2026/05/18

    Ийм увайгүй дуракаар Ерөнхий сайд болгож байдаг засагийн газар нь бэлдэх махаа нөөцлөөгүй байж Нийслэлүү чиглүүлсэн бна

    Хариулах
  • 202.126.89.169
    2026/05/17

    Учрал гэж 1 эргүү баньд байнаа

    Хариулах
    • 202.126.89.189
      2026/05/18

      Хогийн гахай ажилаа мэддэггүй маанаг бн

  • 66.181.161.73
    2026/05/17

    Арай арай

    Хариулах