Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг чөлөөлсөн болон түүнийг чөлөөлөх шалтгаан болсон махны үнийн асуудлаар байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Би хоёр янзаар, салгаж харж байгаа. Нэгдүгээрт, махны үнэ. Махны үнийн асуудал нь бол тусдаа. Хотын даргыг чөлөөлсөн асуупдал бол тусдаа гэж харагдаж байгаа. Хотын даргыг чөлөөлсөн нь, МАН-ын дотоод тэмцэл маш хурцаар эрчимжиж байна. УИХ дахь хуваагдал нь орон нутгийн засаглал руу шилжиж байна.
Махны тухайд, нөөцлөх ажлыг бид сүүлийн 20 гаруй жил хийж ирсэн. Засгийн газар нөөцийн махны ажил бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй шүү дээ. Шатахууны хомсдолд оруулсан Засгийн газрын гишүүд нь ч хариуцлага хүлээх ёстой.
Ж.Энхбаяр сайд өнгөрсөн пүрэв гарагт махны нийлүүлэлтэд төр оролцохгүй гэсэн. Би тэгэхэд нь худлаа ярьж байгааг нь мэдээд хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл манай МАА-н хөгжил махны нийлүүлэлтийг зах зээлд нь даатгаад хаях хэмжээнд очоогүй байгаа. Одоохондоо ийм чадамжгүй байхгүй юу.
Эдийн засаг хөгжлийн сайд нь худлаа яриад, хоёр хоногийн дараа Ерөнхий сайд нь гарч ирж популизм хийгээд, зах дээр ямар үнэтэй байгааг мэдэхгүй байна. Амьдралаас ингэж тасарсан байна…
…Х.Нямбаатарын тухайд, би хувьдаа их сүрхий ажилтай залуу байна аа гэж харж байгаа…” хэмээн ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.250
Махны асуудал засагийн өөрийнхэн бүр ХААЯ гэсэн том байгууллага Сайд нь байгаа өөрсдийнхээ асуудлаар бусдыг ялладагийг ойлгохгүй юм
Хариулах