М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар үсээ буурал болтлоо үзэж тарсан шүү

Х.Есү
2026/05/18

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Буруу бүхэн бусдын буруу гэдэг үлгэр болж байна. Н.Учрал Ерөнхий сайдынхаа ажлыг аваад нэг сар болсон байна. Хэн ч Ерөнхий сайд болсон энд нэг үүрэг даалгавар, пракц хоорондын хагарлыг цэвэрлэх ийм л ажлыг хийж байна. Тэгэхээс биш яг бодитоор Монгол Улсыг сайн сайхны төлөө, иргэдийн амжиргаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн нэг ч алга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Н.Учрал махны үнийг шийдэхийн төлөө Хүчит Шонхор явсан биш. Х.Нямбаатарыгаа унагах шалтаг хайж хамгийн зөв оновчтой юм олсон нь тэр байсан. Өлсгөлөн иргэдийнхээ ходоодоор далимдуулж Х.Нямбаатарыг унагах шалтаг хайж явсан байна. Улс төрийн зодооноо үргэлжлүүлж, баатар болж жүжиглэж байна. Х.Нямбаатар нь явсан ч иргэдийн амьдрал нуруун дээр чинь үлдэж байгаа шүү Н.Учрал аа.

Энэ махны үнэ ханшийг барих чинь Засгийн газрын ажил биш юм уу. Хүчит Шонхор дээр хэзээ нөөцийн мах зарж байсан юм. Тэнд зардаггүй шүү дээ. Тэгээд одоо өөрөө махаа олж илрүүлэх байх. Х.Нямбаатар бол үс нь буурал болтлоо үзэж тарж, хотыг өнгөтэй өөдтэй болгосон шүү" гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.249
    2026/05/19

    Таалагдаж л дээ аюул хийсэн нь аятай сайхан ажил хийсэн болж харагдаад

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/05/19

    BAS 1 BALAI AVGAI KKK

    Хариулах
  • 66.181.160.93
    2026/05/18

    Махаар шалтаг гаргаж шодгтож бна даа.Бусд хийсэн ажлыг нь өөрөө хийсэн мэт ярих биз.ЕС д ард түмний төлөөлөл биш шүү ард түмнийхээ төлөө чөмгөө дунд ортол зүтгэсэн хүнийг ард түмний санал асуулгаар шийдэж байвал яасан юм бэ.Баян айлийн учир мэдэхгүй хүүхэд шийдэх нь хаашаа л бна

    Хариулах
  • 202.55.188.105
    2026/05/18

    Анхнаасаа хуваагаад идээд байгааг чи мэдэж байгаа ш

    Хариулах
  • 66.181.179.103
    2026/05/18

    Шударга, юмыг байгаагаар нь хэлж ярьдаг сүрхий охин шүү. Жич : Ахмад настныхаа хувиар охин гэчихлээ. 2 хүүхэдтэй авгай охин байх даа яадийн блаблабла гээд сүрэглээд дайрчив.

    Хариулах
    • 202.126.91.56
      2026/05/18

      Нямбаатар маш сайн ажилласан Ямар харамсмаар юм бэ

  • 202.126.89.129
    2026/05/18

    Гурван жил тутам дугаар соль

    Хариулах