Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Б.Мөнхболд
2026/05/25

Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг олон улсын PWC аудитын байгууллагаас “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Төв банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудитлуулж, баталгаажуулдаг. Энэ нь тайлангийн үнэн зөв, бүрэн дүүрэн байдал болон стандартын  нийцлийг хараат бусаар үнэлүүлж, дотоод гадаадын хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

PwC аудитын байгууллага нь дэлхийн 158 улс оронд салбартай, Монгол дахь салбар байгууллага нь 2010 оноос хойш тогтвортой ажиллаж, төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулж ирсэн.

Монголбанкны хувьд жил бүрийн санхүүгийн тайлангаа тус байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайлангаар өгөгдсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлийг залруулснаар 2025 онд ийнхүү “Зөрчилгүй” дүгнэлт авчээ. Хөндлөнгийн аудитын дүгнэлт нь зөвхөн санхүүгийн тайлангийн шалгалт бус, төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд, зах зээлийн итгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог аж.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    2026/05/25

    Эдийн засгийн алуурчдаар Монгол банкаа үнэлүүлдэг агуу тэнэг улс даа манайх. Долларын ханшийг өсгөж, төгрөгийн ханшийг унагаасан нь сайн гэж PwC гэх гадны агент аудит нь үнэлээ юу тээ? Дотоодын аудит ч юмуу, хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулмаар байна. Монголын эдийн засгийн мөнгөн урсгалыг боогдуулж, арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг дэмжиж, төгрөгийн ханшийг хог болгож дефляц үүсгэж, дотоодын ААН, иргэдээ зээлийн хүү, хүү бодох луйврын аргачлалаар мөлжиж, үндэсний эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хогийн байгууллага гадныхны нүдээр зөв, зөрчилгүй ажиллаж байгаа юм байна тээ??? Тэгээд бас хичнээн ажилтантай гэлээ???Дүффф!!!! Хэний эрх ашиг илүүү үнэртэж байна????

    Хариулах