БСШУСЯ-нд АТГ-ын Ажлын хэсэг ажиллаж байна

2017/03/20
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй  танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ. 

Мөн Ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулах талаар тус яамтай хамтран ажиллана. 

Энэхүү Олон нийтийн хяналтын дэд зөвлөл нь төрийн байгууллагын ил, тод байдал, хүнд, сурталгүй, шударга ёсыг хангах, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн байнгын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм. 

Эх сурвалж:БСШУЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна