Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал Төв аймгийн Замын тасгийн хамт олон шуурхай ажиллаж Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байсан оргодол П-ээг саатуулсан байна.
Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-нийн уурхай дээр байрлах кантенериас иргэн Л нь бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200л түлш, 200 л бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байсныг Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан бол ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мягмархишиг, цагдаагийн ахлах ахлагч Э.Сүхбаатар нар Борнуур суманд хоёр хөлөө машинд дайруулсан хүнийг эмнэлэгт хүргэж өгч, ослын газраас зугтсан этгээдийг илрүүлсэн байна.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна