Боксын ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулж, сэхээнд байна

2017/03/20
Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт бусдад зодуулж, хүнд гэмтжээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр согтуу залуус Э.Цэндбаатарыг бүлэглэн зодож,  автомашинаар дайрч, хүнд гэмтээсэн бөгөөд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаан алдсан байдалтай хүргэгдсэн байна. 

Тухайн үед боксын шигшээ багийн тамирчид баяр тэмдэглэж явахдаа шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж улмаар зодоон цохиондоо тулсан бололтой.

Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ л гэхэд 30 гаруй оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд байгаа аж.

Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна