Манай улсад түр оршин суугаа гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу энэ оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Албадан гаргагдсан эдгээр иргэд Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 37.1.2 дэх заалт буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн хуулийн 37.1.12 болон 37.1.7 дахь заалтуудыг зөрчин визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байна.
Дээрх гадаад иргэдийг улсаар нь авч үзвэл 37.7 хувийг БНХАУ, 33,3 хувийг БНАСАУ, 10,1 хувийг ОХУ, үлдсэн хувь нь Япон, БНСУ, АНУ, Филипин зэрэг улсын иргэд байжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна