Өчигдөр Багшийн дээдийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад нэгэн иргэн толгойгоо тасдаж, амиа алдсан хэрэг гарчээ.
ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчигдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна.
ТҮЦ-ийг хотын захиргаанаас ачаагүй бөгөөд кафен эзэн ачуулж байгаад ийн осолд өртсөн гэх мэдээлэл байна. Учир нь, тус кафен эзэн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллуулсан хэмээн маргаан дэгдээгээд байсан аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна