Өдөрт зам тээврийн ослын 300 гаруй дуудлага бүртгэгдэж байна

2017/05/11
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 10-ны лхагва гарагт нийт 388 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгджээ. Үүнээс осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 3, мөргөлдсөн 9 осол тус тус бүртгэгдсэн аж. Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн байна.  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж ажиллажээ.

Жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна