Английн хааны нэрэмжит Ургамлын хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтнууд өнгөрсөн жил шинээр 1730 төрлийн ургамал илрүүлжээ. Үүнээс нэлээд нь хүнсэнд болон эм бэлдмэлд хэрэглэж болох боломжтой аж.
Английн хааны нэрэмжит ургамлын хүрээлэн хоёр дахь жилдээ "Ургамлын тайлан" гаргаж байгаа ба 12 орны 128 шинжлэх ухааны ажилтнууд хамтран гаргасан байна. Тайланд тэмдэглэхдээ, шинжлэх ухааны ажилтнууд Бразилаас кассава гэх модны төмсний 5 шинэ төрлийг илрүүлж, гантай хуурайд илүү тэсвэртэй ургамлын өвчинд дархлаатай хүнсний зүйл бойжуулах боломжтой юм. Зүүн өмнөд Ази болон Төв Латин Америк тивээс шинжлэх ухааны ажилтнууд бас 9 төрлийн буурцагны шинэ төрлийн эмийн ургамал илрүүлжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна