Ариука яван чангарсаар ялагч боллоо

Өчигдөр 10 цаг 56 минут
Ням гариг бүр монголын үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө саатуулж буй Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн 8 дахь дугаар үзэгчдэд хүрлээ. Энэ дугаарын ялагч жүжигчин Б.Ариунцэцэг байв. Тэрбээр Хар сарнай хамтлагийн дуучин Амарааг дуурайж анхны ялалтаа байгууллаа.

Дугаараас дугаарт чангарч, шүүгчид болон оролцогчдоос өндөр үнэлгээ авч буй Б.Ариунцэцэг ялагч болсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа хоолой нь зангирч байсан нь түүнийг ямархуу хичээл зүтгэл гаргасныг харуулж байв. Мөн шоуны оролцогч Хишигдалай найзынхаа амжилтанд чин сэтгэлээсээ баярласан бололтой үе үе нулимсаа арчин суугаа харагдсан.

Эхний дугааруудад бусдаасаа доогуур оноотой явж байсан жүжигчин Ариука, төгөлдөрч хуурч Ами нар сүүлийн дугааруудад час хийсэн чанартай үзүүлбэрээр бэлэг барьсаар байна. Дараагийн ялалт хэнийх  байх бол?


 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна