​О.Осоржамаа “Сити” их сургуулийн оюутан боллоо

2017/05/24

Цахим ертөнцийг шуугиулж байгаа Осоржамаа гэх залууг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, шууд бичлэг хийн хүмүүстэй ярилцдагаар гэдгээр нь залуучууд андахгүй. Осоржамаагийн  фэйсбүүк лайв бичлэгийг нэг дор 115,000 гаруй хүн үзэж, 4000 гаруй хүмүүс сэтгэгдлээ илэрхийлдэг гэдэгт та итгэх үү?
 
Түүний лайв бичлэгийг үзсэн залуучууд элдэв янзаар доромжилж, буруушааж, тэр ч бүү хэл харааж зүхэж байсан ч Осоржамаа шантралгүй бичлэгээ үргэлжлүүлж хийсээр хүн бүрийн анхаарлыг татаж эхэлжээ. 



Иймд сэтгүүлчид түүнээс ярилцлага авч чухам хэн болох, юу хийдэг, ямар амьдралтайг нь олон нийтэд түгээснээр байдал бүр ч өөрөөр эргэсэн юм.



Бага байхдаа эцэг эхээ алдаж, бүтэн өнчин хоцорсон залуу 6 жилийн өмнө Улаанбаатар хотод орж иржээ. Өдгөө ах эгчийндээ нийтийн байрны нэг өрөө түрээслэж суудаг Осоржамаа жүжигчин болохыг мөрөөддөг ч амьдралын эрхээр хүсэл мөрөөдлөө дагалгүй тогооч болжээ. Тэрээр одоо гудамжинд шорлог хийн зарж, өдрийн 15000 төгрөгийн цалинтай буудаг гэнэ. 
 
“Хүн өөрөө зөв явбал, хэзээд зөв зүйл ирнэ” хэмээн залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг Осоржамааг шүүмжлэхээс илүү дэмжиж, урам хайрладаг хүмүүс өдөр ирэх тусам олширчээ. 

Өнөөдөр тэрээр “Сити” их сургуулийн жүжигчний ангид 4 жил үнэгүй суралцах эрхийн бичиг гардан авсан байна.


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна