Хийлч Дээгий, Л.Мөнхбаясгалан нарын зургийг монголчууд хамгийн ихээр таалжээ

2017/06/02
Цахим орчинд идэвхтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг олны танил хүмүүс олон бий. Эдний нэг бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан юм. Түүний оруулсан зураг, постууд ямагт хандалт өндөртэй байдаг бөгөөд үүний нэгэн илрэл нь хийлч Дээгийтэй хамт авхуулсан зураг юм. Тодруулбал, уг зураг фэйсбүүкт нийтлэгдсэн цагаасаа хойш 2 сая 322 мянган хүнд таалагдсан ажээ. Энэ утгаараа  таны харж буй энэхүү зураг монголчуудын хамгийн ихээр таалсан фотогоор шалгарахыг ч үгүйсгэхгүй юм.



Энэ талаар  Л.Мөнхбаясагалан, “Хийлч Дээгий бид хоёрын энэ зураг... Өнгөрсөн хугацаанд надад 2 сая 322 мянган лайк дарсанд баярлалаа. Монголынхоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүд, ээж нартаа үр хүүхдүүдэд нь Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье ээ” хэмээн 6 сарын 1-ний өдөр цахимын найзууддаа мэндчилгээ илгээжээ.

Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна