Манай улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар 65 жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Хүүхэд багачуудад зориулсан соёлын арга хэмжээ нийслэлд нэлээдгүй олон, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байв.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон хүний дунд хүүхдээ алдсан, төөрсөн хүүхдийн дуудлага их байжээ. Эл баярын өдөр 280 гаруй хүүхэд төөрснийг албаны хүмүүс бүртгэлд авч, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллажээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд 930 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна