Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн дотны найз эмэгтэй Чой Сун Шильд Солонгос улсын дэд шүүхээс 3 жилийн хорих ял оноожээ. Учир нь энэ эмэгтэйн хууль бус үйлдлээс шалтгаалан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон авлигын хэрэгт холбогдон, улмаар төрийн эрхээс буусан юм.
Чой Сун Шиль нь ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн эртний, дотны найз эмэгтэй нь байсан юм. Тэрээр өөрийн байгуулсан компанид Өмнөд Солонгосын төрийн эрхийг барьж байсан Пак Гын Хе-гээр дарамт шахалт үзүүлэн их хэмжээний хөрөнгө мөнгө хууль бусаар шилжүүлэн авч, өөрийн охиноо их сургуульд ямар ч шалгалтгүйгээр элсүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө хууль бусаар авсан, бусдыг дарамталсан хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа юм. Өмнөд Солонгосын прокурорын албаныхан Чой Сун Шильд 7 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан ч шүүх хэргийг авч хэлэлцээд 3 жилийн ял оноосон байна. Чой Сун Шиль эхний сонссон ял шийтгэлээс гадна өөр хэргээр мөн үргэлжлүүлэн шүүгдэх юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна