Пакистанд цистерн дэлбэрсний улмаас 120 гаруй хүн амиа алджээ

2017/06/26

Пакистаны Бахавалпур хотод шатахуун тээвэрлэж явсан ачааны машин өнөөдөр онхолдож, дэлбэрсний улмаас наад зах нь 123 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Онхолдсон цистернээс гоожиж байсан түлшийг авахаар хүмүүс овооролдож байх үед гал гарч, дэлбэрсэн гэсэн мэдээлэл байна.

Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, цистерн хурд хэтрүүлэн явж байгаад онхолдсон бололтой. Амиа алдсан хүмүүсийг цэргийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж байна гэж  тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Асифи Гхафур мэдэгдэв. Уг дэлбэрэлтэд мөн зургаан автомашин, 12 мотоцикл өртөн шатсан гэсэн мэдээлэл байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна