11.00 цагт МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар мэдээлэл хийнэ

Өчигдөр 11 цаг 10 минут
09.00 цагт Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Чингис зочид буудалд болно.

09.00 цагт ШУА-ийн байранд ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт соёлын өв болох Ганжуур судлаач дэлхийн эрдэмтдийн анхдугаар хурал болно.

10.00 цагт Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслол Автотээврийн үндэсний өдөр болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар намын удирдлагыг шинэчлэх хөдөлгөөн байгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна