Монголбанк 2017 онд 20.01 тн алт худалдан авлаа

2018/01/02
Монголбанк 2017 оны 12-р сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өслөө. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна. 

Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авсан нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өглөө. Монголбанкны алт худалдан авалт нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад валютын албан эөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв

Эх сурвалж:Монгол банк


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна